Үүсгэн байгуулагдсан төрөл
Аж ахуйн нэгж, байгууллагын байгуулагдсан хэлбэрийг тодорхойлох үзүүлэлт бөгөөд ангилал нь шинээр, нийлүүлсэн, нэгдсэн, тусгаарласан, өөрчлөгдсөн, бусад гэсэн төрөлтэй байна.
2011-10-06
0УИХХариуцлагын хэлбэр
Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйл ажиллагаа, зорилгоос хамааран олгосон байгууллагын төрлийн ангилал юм.
2021-03-18
0ҮСХУБЕГХХМТГТөрийн бус байгууллагын төрөл
Төрийн бус байгууллагын эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс хамаарч нийгэмдээ эсвэл гишүүддээ үйлчилдэг гэж ангилдаг. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг ойлгоно.Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагууд байна.
2021-03-18
0ҮСХУБЕГХХМТГӨмчийн хэлбэр
Аж ахуйн нэгж, байгууллагыг үүсгэн байгуулагч, эзэмшигчээс нь хамааруулан хувийн, төрийн, гадаадын гэх мэтээр ялгасан ангиллыг хэлнэ. Өмчийн төрлийг хуулийн этгээдийн бүртгэлийн хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
2021-03-18
0ҮСХУБЕГХХМТГУлс, нутаг дэвсгэрийн ангилал, код
Улс, нутаг дэвсгэрийн ангилал, кодыг агуулна.
2019-07-10
0ҮСХХоршооны төрөл
Хоршооны тухай хуулийн дагуу хоршоог анхан шатны хоршоо, дундын хоршоо гэж ангилна.
2021-05-06
0УИХИнтернэтийн төрөл
Интернэт гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр бөгөөд сүлжээний хурд, холболтын хэлбэртэй уялдуулан ангилна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн код-Аймаг/Хот
Монгол улсын нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийг тэмдэглэсэн ангилал юм. "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуульд зааснаар "нэгж" гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно. Монгол улсын засаг, захиргааны аймаг, нийслэлийн нэр, кодыг агуулна.
2006-06-29
0Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний зөвлөлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн код-Сум / дүүрэг
Монгол улсын засаг, захиргааны сум, дүүргийн нэр, кодыг агуулна.
2006-06-29
0Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний зөвлөлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн код-Баг / хороо
Монгол Улсын засаг, захиргааны баг, хорооны нэр, кодыг агуулна.
2006-06-29
0Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний зөвлөлГудамж хороолол
Тухайн аймаг, сум, баг хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамж, хороололд оноосон нэр, тэдгээрт олгосон таних дугаар, нэрийг ойлгоно.
Монгол Улсын бүсчлэлийн код
Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурин газрын байршлын тухай мэдээллийг давхардуулан оноохгүйгээр олгосон 5 оронтой тоо буюу зипкодоор илэрхийлнэ.
2013-06-27
0Ерөнхий сайдын захирамжҮйл ажиллагаа эрхлэлтийн байдал
Аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн үйл ажиллагаа эрхлэлтийн байдлыг тодорхойлох үзүүлэлт юм. Үйл ажиллагаа эрхлэлтийн байдал нь үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагаа эхлээгүй, үйл ажиллагаа түр зогссон, үйл ажиллагаа бүрэн зогссон, татан буугдсан зэрэг үзүүлэлтээс бүрдэнэ.
2018-05-16
0ҮСХХарьяаллын хэлбэр
Харьяаллын хэлбэрийг Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 6.1, 6.3, 7.1, 7.2-р заалтыг үндэслэн толгой, охин/хараат, салбар, төлөөлөгчийн газар гэж ангилна.
2011-10-06
0УИХТайлан тэнцэл гаргадаг эсэх
Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж нь тухайн үйл ажиллагааны хувьд татвар, санхүү, статистикийн тайлан мэдээ мэдээ гаргаж байгаа эсэхийг ойлгоно.